메뉴 바로가기 본문 바로가기

LASIK, LASEK мэс заслын хүндрэлээс
санаа зовж байна уу?

EVO+ ICL нь астигматизм төдийгүй хөнгөн хэлбэрийн холын хараа, хүнд хэлбэрийн холын харааны
согогийг засах боломжтой бөгөөд илүү тод харааг танд бэлэглэнэ. Мөн эвэрлэг бүрхүүлийг
хөндөхгүй учраас нимгэн эвэрлэгтэй хүмүүс болон нүд хуурайших хам шинжийн улмаас тул
LASIK, LASEK мэс засал хийлгэх боломжгүй байсан хүмүүст ч тохиромжтой хараа засах арга юм.

EVO ICL линз суулгах мэс засал нь эвэрлэгийг
гэмтээлгүйгээр хийгддэг
хараа засах мэс засал юм.

Аюулгүй бөгөөд шинэлэг технологийн линз суулгах мэс засал болох EVO+ ICL нь
тусгайлан үйлдвэрлэсэн линзийг нүдний солонгос бүрхүүлийн ард байрлуулж,
эвэрлэгийг гэмтээлгүй хадгалах аргаар хараа засна.

EVO ICL линз суулгах мэс засал нь
эвэрлэгийг гэмтээлгүйгээр
хийгддэг хараа засах мэс засал юм.

Аюулгүй бөгөөд шинэлэг технологийн линз суулгах мэс засал болох EVO+ ICL нь тусгайлан үйлдвэрлэсэн линзийг нүдний солонгос бүрхүүлийн ард байрлуулж, эвэрлэгийг гэмтээлгүй хадгалах аргаар хараа засна.

EVO+ ICL-ийн давуу талууд

  • Миопи болон астигматизмын заслыг нэг удаагийн мэс заслаар засах боломжтой

  • Эвэрлэг бүрхүүл нимгэн өвчтөнүүдэд ч боломжтой

  • Мэс заслын дараах хараа сэргэлт хурдан

  • Биологийн нийцтэй колламер материал

  • Шөнийн хараа сайжрах боломжтой

  • Харааг нэмж засах шаардлагатай тохиолдолд линзийг авах боломжтой

Аюулгүй байдал нь олон улсад баталгаажсан
EVO+ ICL линзийг танилцуулж байна.
ICL линз суулгах мэс засал нь 1994
оноос анх хийгдэж эхэлсэн бөгөөд дэлхий даяар
итгэл хүлээсэн хараа засах арга юм.

CENTER FLOW технологи

Америкийн STAAR Surgical Company-аас анх боловсруулсан CenterFlow технологийг ашигласнаар нүдний солонгон бүрхүүлд зүсэлт хийх шаардлагагүй болж, мэс заслын дараах хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулснаар мэс засал илүү аюулгүй, хялбар болсон. EVO+ ICL линз нь төв хэсэгтээ 360 μm хэмжээтэй жижиг нүхтэй бөгөөд энэ нүхээр дамжин нүдний доторх биологийн шингэний урсгал хэвийн явагддаг тул солонгон бүрхүүлд нэмэлт зүсэлт хийх шаардлагагүй.

“Шингэн” гэдэг нь эвэрлэг бүрхүүл болон болорын хооронд орших тунгалаг шингэнийг хэлнэ.

Колламер материал

EVO+ ICL-ийн патентлагдсан материал болох Колламерын талаар танилцуулж байна. EVO+ ICL линз нь биологийн нийцтэй Колламер материалаар хийгдсэн бөгөөд нүдтэй байгалийн жамаар зохицон нийцдэг. Биологийн нийцтэй Колламер материал нь коллаген болон полимерийн хослолоор бүтээгдсэн бөгөөд бага хэмжээний цэвэршүүлсэн коллаген агуулдаг тул хүний биед өндөр нийцтэй материал юм. (Коллаген + Полимер = Колламер)

Хэт ягаан туяаны хамгаалалт

EVO+ ICL линз нь хэт ягаан (UV) туяанаас хамгаалах шүүлтүүртэй тул нүдэнд хортой хэт ягаан туяаны нөлөөллийг бууруулж, нүдийг хамгаалдаг. Мөн шөнийн харааны чанарыг сайжруулахад тусалдаг.

EVO+ ICL мэс засал нь хурдан, тав тухтай явагддаг.
Мэс засал ойролцоогоор 10–15 минут үргэлжилдэг бөгөөд
мэс заслын дараа хараа богино хугацаанд сэргэдэг.
EVO+ ICL мэс засал хийх боломжтой эсэхийг нүдний нарийн
шинжилгээний үр дүнд үндэслэн тодорхойлдог.

  • EVO+ ICL мэс заслын үйл явц
    • 1. Эвэрлэгийн зах хэсэгт ойролцоогоор 3 мм хэмжээтэй маш жижиг зүсэлт хийнэ.

    • 2. Энэхүү жижиг зүсэлтээр EVO+ ICL линзийг нүдэнд оруулна.

    • 3. Тусгай багажийн тусламжтайгаар EVO+ ICL линзийг солонгон бүрхүүлийн ард зөв байрлуулна.

  • EVO+ ICL мэс заслын онцлог
    • Мэс заслыг нүдний нарийн мэргэжлийн эмч гүйцэтгэнэ.

    • Мэс засал ихэнхдээ 10–15 минутын дотор дуусдаг.

    • Мэс засал дуусмагц ихэнх өвчтөнүүд хараа сайжирсныг шууд мэдэрдэг.

    • Өдөр тутмын хэвийн амьдралдаа богино хугацаанд эргэн орох боломжтой.

EVO+ICL-ийн үр дүн

  • Өргөн хүрээний хараа засал

    Хөнгөн зэргийн миопиос эхлээд хэт өндөр зэргийн миопи
    хүртэлх харааны эмгэгийг засаж, тод, цэвэр харааг бий болгоно.

  • Нүд хуурайшилт

    Нүд хуурайшилт зэрэг шалтгааны улмаас лазерын хараа засах мэс засал
    хийлгэх боломжгүй хүмүүст ч тохиромжтой.

  • Хэт ягаан туяаны хамгаалалт

    Нүдэнд нэвтрэх UVA болон UVB хэт ягаан туяаг хааж, нүдийг хамгаална.

  • Баталгаажсан аюулгүй байдал

    ICL мэс засал нь 1994 оноос хойш хийгдэж ирсэн бөгөөд аюулгүй байдал нь олон улсад батлагдсан хараа засах арга юм.

  • Хурдан эдгэрэлт

    Мэс заслын зүсэлт ердөө 3 мм орчим байдаг тул эдгэрэлт хурдан бөгөөд өдөр тутмын хэвийн амьдралдаа богино хугацаанд эргэн орох боломжтой.

  • Идэвхтэй амьдрлын хэв маягт тохиромжтой

    Спорт болон төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцоход ч тав тухтай.

  • Эвэрлэгийг хадгална

    Эвэрлэгийн эдийг авахгүй тул нимгэн эвэрлэгтэй хүмүүст ч хийх боломжтой.

  • Нүдний арын камерт байрлах линз

    EVO+ ICL линз нь солонгон бүрхүүлийн ард байрладаг тул гаднаас харагддаггүй.

ICL мэс засал нь 1994 оноос хойш хийгдэж эхэлсэн бөгөөд аюулгүй байдал
нь олон улсад батлагдсан хараа засах мэс засал юм.

900,000

  • 1990: ОХУ-д ICL технологийн анхны концепц боловсруулагдсан.
  • 1992: STAAR Surgical компани ICL-ийн хөгжүүлэлтийг эхлүүлсэн.
  • 1994: Анхны ICL мэс засал хийгдсэн.
  • 1997: ICL линз Европын CE гэрчилгээ авсан.
  • 2002: ICL линз БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам (MFDS)-ны зөвшөөрлийг авсан.
  • 2003: Астигматизм засах ICL линз Европын CE гэрчилгээ авсан.
  • 2005: Астигматизм засах ICL линз БНСУ-ын MFDS-ын зөвшөөрлийг авсан.
  • 2011: EVO ICL болон астигматизм засах EVO ICL линз Европын CE гэрчилгээ авсан.
  • 2013: EVO ICL болон астигматизм засах EVO ICL линз БНСУ-ын MFDS-ын зөвшөөрлийг авсан.
  • 2018: Дэлхий даяар 900,000 гаруй ICL мэс засал амжилттай хийгдсэн.

Хараа тань маш муу тул LASIK, LASEK
мэс засал хийх боломжгүй
байх вий гэж санаа зовж байна уу?

Эвэрлэгийг гэмтээлгүй хийгддэг EVO+ICL линз суулгах
мэс заслын тусламжтайгаар өөрийн үнэ цэнэтэй
нүдэнд хамгийн тохиромжтой хараа засах аргыг сонгоорой.

Линз суулгах мэс заслын талаар зөвөлгөө авах