S сэтгүүл
2026.06.26
Германы OCULUS компанийн төлөөлөгчийн айлчлал
Германы OCULUS компанийн Richard White-ийн айлчлал- Германы OCULUS компанийн Managing Partner Asia Ltd.-ийн төлөөлөгч Richard White Ганнам Смайл Нүдний эмнэлэгт хүрэлцэн ирж, албан ёсны айлчлал хийлээ. OCULUS компани нь хараа засах мэс засал (LASIK, LASEK)-ын өмнөх зайлшгүй шаардлагатай Pentacam HR эвэрлэгийн топографийн (эвэрлэгийн хэлбэр, бүтэц тодорхойлох) оношилгооны төхөөрөмжийг хөгжүүлсэн дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч юм. Энэхүү айлчлалын үеэр Ганнам Смайл Нүдний эмнэлгийн эмч нартай хамтран Pentacam HR төхөөрөмжтэй холбоотой технологи, клиникийн хэрэглээ, мөн эвэрлэг бүрхүүл, харааны мэдрэл, торлог бүрхүүлийн өвчний оношилгоо, үнэлгээний талаарх мэдлэг, туршлагаа харилцан солилцлоо. Ганнам Смайл Нүдний эмнэлэг нь зөвхөн Солонгосын хэмжээнд бус, олон улсын жишигт нийцсэн эмнэлгийн технологийг нэвтрүүлж, хөгжүүлэхийг зорин ажиллаж байна. Цаашид ч бид илүү дэвшилтэт эмнэлгийн технологи, чанартай үйлчилгээгээр дамжуулан өвчтөн бүрт хамгийн сайн үр дүн, хамгийн тод инээмсэглэлийг бэлэглэхийн төлөө хичээн ажиллах болно.
2026.06.26
Ганнам Смайл Ай Клиникийн нээлттэй мэс заслын өрөө нээгдлээ
Ганнам Смайл Нүдний эмнэлэг нь AMARIS RED болон ATOS төхөөрөмжийг нэвтрүүлсний дараа хараа засах мэс заслын үйл явцыг өвчтөнүүдэд илүү ойлгомжтой, ил тод байлгаж, итгэл төрүүлэх зорилгоор нээлттэй мэс заслын өрөөний тогтолцоог хэрэгжүүлж байна. Ингэснээр үзлэг хийсэн хариуцсан эмч өөрөө мэс заслыг гүйцэтгэж байгаа эсэх, Мэс засалд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа эсэх, Аюулгүй, цэвэр, тав тухтай мэс заслын орчин бүрдсэн эсэх зэргийг хянах боломжтой юм.Ганнам Смайл Нүдний эмнэлэг нь өвчтөн бүрийн онцлогт тохирсон эмчилгээ, үйлчилгээг нэн тэргүүнд тавьж, өвчтөн болон тэдний гэр бүлийнхэн бүрэн итгэлтэйгээр мэс заслаа хийлгэх боломжтой эмнэлэг байхын төлөө үргэлж хичээн ажиллах болно. Баярлалаа.