NEW SMILE LASIk
ТАНЫ ИНЭЭМСЭГЛЭЛNEW SMILE LASIK
Боломжийг шинэ түвшинд хөгжүүлсэн
5-р үеийн ATOS (Smart LASIK) + Эвэрлэгийн зүслэгээр илүү
нарийвчлалтай астигматизмын засалт
New SMILE LASIK
нь LASIK болон LASEK мэс заслын давуу талуудыг нэгтгэсэн шинэ үеийн
хараа засах технологи юм. Хурдан эдгэрэлт, 7 хэмжээст нүд хянах (7D Eye Tracking)
систем, нүдний эргэлтийн тэнхлэгийн автомат засвар (Cyclotorsion Compensation)
технологийн ачаар өндөр зэрэглэлийн астигматизмыг ч илүүөндөр нарийвчлалтай
засах боломжтой.
4
Хараа засах мэс заслын хөгжил:
1-р үе
1980-аад оны
PRK
2-р үе
1980-аад оны
LASEK
3-р үе
2000-аад оны
Ласик мэс засал
4-р үе
2010-аад оны
Смайл Ласик
5-р үе
2022 оны
Нью Смайл
SCHWIND ATOS
Дараагийн үеийн ухаалаг фемтосекунд лазер
ATOS лазер нь эвэрлэг бүрхүүлийн дотор лентикул (Lenticule)-ийг үүсгэж, эвэрлэгийн
хамгийн бага хэмжээний зүслэгээр лентикулийг авах технологийг ашиглан миопи болон
астигматизмыг илүү нарийн, илүү өндөр нарийвчлалтай засах боломжийг олгодог. Мөн
ATOS лазераар хийгддэг New SMILE LASIK нь эвэрлэгийн мэдрэлийн эдийн гэмтлийг багасгаж,
мэс заслын дараах нүд хуурайших (Dry Eye) эрсдэлийг хамгийн бага түвшинд хүртэл
бууруулдаг.
ATOS-ийн давуу талууд
Хамгийн бага зүсэлт,
Эвэрлэгийн эдийн
гэмтэл хамгийн бага
Мэс заслын үед
гарах зөрүү
хамгийн бага
Муруй
интерфэйс
Мэс заслын
хугацаа
богино
Зүсэлтийн
бус соруулах
арга
Нүдний
тогтвортой
бэхэлгээ
Smart Sight
Эвэрлэг бүрхүүлийн зүсэлтийн аргуудын шинэ эрин үе
ATOS лазер ашиглан лентикул үүсгэх
New SMILE LASIK мэс засал нь эвэрлэгийн хавтас үүсгэхгүйгээр хийгддэг тул, хурдан
эдгэрэлт болон мэс заслын дараах нүд хуурайших эрсдэлийг хамгийн бага түвшинд
бууруулдаг.
SmartSight бичил зүслэгийн технологиор хийгддэг New SMILE LASIK нь фемтосекунд
лазераар эвэрлэг бүрхүүлийн дотор лентикул-ийг үүсгэсний дараа, хамгийн бага хэмжээний
зүслэгээр лентикулийг авч, миопи болон астигматизмыг өндөр нарийвчлалтай засдаг.
Лазер цацалтын хурд 8 дахин хурдан ба дулааны
энерги зарцуулалт бага
NEW SMILE LASIK нь бусад үйлдвэрлэгчийн лазер
төхөөрөмжүүдтэй харьцуулахад хамгийн ихдээ 8
дахин хурдан 4MHz лазер цацалтын хурд болон
75nJ-ийн бага энерги ашигладаг. Ингэснээр дулааны
гэмтэл хамгийн бага бөгөөд тогтмол, жигд лазер
цацалтаар илүү гөлгөр лентикул үүсэх боломжтой.
Ганнам Смайл нүдний эмнэлгийн
NEW SMILE LASIK
Бага энерги
Жигд, бага энерги
ашигласнаар илүү гөлгөр
гадаргуутай лентикул үүснэ.
Энгийн
LASIK
Өндөр энерги
Жигд бус, барзгар
гадаргуутай
лентикул үүснэ.
Төгс түвшинд ойртсон Eye Tracking систем.
7 хэмжээст нүд хянах системийн ачаар лазерын
төвийг (Center Marking) маш нарийн тогтоож,
илүү өндөр нарийвчлалтай харааг сэргээдэг.
NEW SMILE LASIK нь энгийн SMILE LASIK
мэс заслаас ялгаатай нь илүү нарийн
нүдний хөдөлгөөний хяналтын системыг
ашиглан нүдний төв тэнхлэгийг хамгийн
зөв байрлалд тохируулдаг. Ингэснээр илүү
өндөр нарийвчлалтай тод хараа, төгс үр
дүнг өгдөг.


SWEET SPOT.
ATOS болон SIRIUS-ийг нэгтгэсэн илүү өндөр нарийвлал
Астигматизмын засварын гол төхөөрөмж болох Sirius нь
гэрэл нэвтрэх хүүхэн харааны төв болон эвэрлэгийн
харааны тэнхлэгийг өндөр нарийвчлалтай хэмжиж,
өгөгдөл болгон боловсруулдаг. Энэхүү өгөгдлийг ATOS
төхөөрөмжтэй уялдуулснаар нүдний эргэлт болон
өчүүхэн хөдөлгөөнийг хүртэл тооцоолж, эвэрлэгийн
хамгийн оновчтой засварын төв (Sweet Spot)-ийг
нарийн тодорхойлон, лазерыг яг зөв байрлалд тусгах
боломжийг олгодог.
Мэс заслын өмнө
Хүнд хэлбэрийн астигматизмтай нүд
Мэс заслын дараа
ATOS болон SIRIUS-ийг
нэгтгэсэн илүү нарийвлалтай
астигматизм засал
Эвэрлэг бүрхүүлийн хэлбэртэй төстэй муруй хэлбэрийн гадаргуу Patient Interface
Эвэрлэгтэй төстэй муруй хэлбэрийн Patient Interface-ийг ашигласнаар мэс
заслын явцад эвэрлэгийн хэлбэрийн өөрчлөлтийг хамгийн бага түвшинд
байлгадаг. Зөвхөн эвэрлэгийн зах хэсгийг (лимбус) тогтоодог тул нүдэнд
үзүүлэх даралт болон нүдний салстын цус харвалтыг багасгана. Ингэснээр
мэс засал илүү аюулгүй, тав тухтай явагдана.
Муруй хэлбэрийн гадаргуу Patient Interface – Нүдэнд илүү тав тухтай
Илүү хурдан өдөр тутмын амьдралдаа эргэн ороорой
NEW SMILE LASIK нь эвэрлэгийн хавтас (flap) үүсгэдэггүй бөгөөд ердөө ойролцоогоор 2 мм-ийн
хамгийн бага зүслэгээр мэс заслыг гүйцэтгэдэг. Ингэснээр эвэрлэгийн гэмтлийг багасгаж,
мэс заслын дараах нүд хуурайших шинжийг хамгийн бага түвшинд байлгадаг.
Мөн уламжлалт LASIK-тай харьцуулахад гадны нөлөөлөлд илүү тэсвэртэй бөгөөд мэс заслын
дараагийн өдрөөс эхлэн өдөр тутмын амьдралдаа эргэн орох боломжтой хэмжээний хурдан эдгэрэлттэй.
Нүд хуурайшилтыг багасгах
NEW SMILE LASIK нь эвэрлэгийн хучуур эдийн доорх эвэрлэгийн стромын давхаргыг
салгах аргаар хийгддэг. Иймээс эвэрлэгийн хучуур эдэд байрлах нулимсны мэдрэлийн
ширхэгийн гэмтлийг хамгийн бага түвшинд байлгаж, уламжлалт LASIK мэс засалтай
харьцуулахад мэс заслын дараах нүд хуурайшилтыг мэдэгдэхүйц бууруулдаг.
SMILE LASIK ба энгийн LASIK-ийн эвэрлэгийн мэдрэлийн гэмтлийн ялгаа
Ганнам Смайл нүдний эмнэлгийн NEW SMILE LASIK
Энгийн LASIK мэсзаса
Ганнам
Эвэрлэг бэхжүүлэх эмчилгээний тусламжтайгаар
эвэрлэгийн бат бөх чанарыг
ойролцоогоор 150%-иар нэмэгдүүлнэ.

Эвэрлэгийн үндсэн бүтцийг бүрдүүлдэг коллагены ширхэгүүд хоорондоо холбогдон эвэрлэгийн хэлбэр, бат бөх байдлыг хадгалдаг. Эвэрлэг бэхжүүлэх эмчилгээ нь эдгээр коллагены холбоосыг нэмэгдүүлж, эвэрлэгийн биомеханик тогтвортой байдлыг сайжруулдаг эмчилгээ юм. SMILE LASIK, LASIK болон LASEK мэс заслын үед рибофлавин (Витамин B2) хэрэглэн коллагены холбоосыг бэхжүүлснээр эвэрлэгийн биомеханик бат бөх чанарыг нэмэгдүүлж, эвэрлэгийг илүү бат бөх болгодог.
Өндөр миопи, астигматизм өндөртэй, нимгэн эвэрлэгтэй, сул эвэрлэгтэй, тэгш бус хэлбэртэй эвэрлэгтэй өвчтөнүүд аюулгүй байдлын үүднээс LASIK, LASEK мэс засал хийх боломжгүй байсан бол энэхүү эвэрлэг бэхжүүлэх эмчилгээний ачаар хүндрэл, эрсдэлийг бууруулан мэс засал хийлгэх боломжтой болсон. Мөн эвэрлэгийн коллагены холбоосыг бэхжүүлснээр мэс заслын дараах эвэрлэгийн бат бөх чанарыг нэмэгдүүлж, мэс заслын үр дүнг илүү тогтвортой хадгалдаг.
Эвэрлэгийн биомеханик бат бөх чанарыг нэмэгдүүлнэ.
Мэс заслын дараах дахин хараа муудахыг бууруулна.
Эвэрлэгийн эдэлгээ, бат бөх чанарыг сайжруулна.
Мэс заслын дараа үүсч болзошгүй эвэрлэгийн тэлэлтээс сэргийлнэ.
Холын хараа дахин муудах магадлал хамгийн бага
Өндөр миопи, нимгэн эвэрлэг, тэгш бус хэлбэртэй эвэрлэгтэй өвчтөнүүдэд ч мэс засал хийх боломжтой.
Эвэрлэг бэхжүүлэх эмчилгээний
ПРОЦЕСС






Өөрийн цусны сийвэн (PRP) нь хараа засах мэс заслын дараах эдгэрэлтийг түргэсгэж,
нөхөн сэргэлтийг дэмждэг.
PRP (Өөрийн цусны сийвэн) дусаалга гэж юу вэ?
PRP нь Platelet Rich Plasma (ялтаст эсээр баялаг сийвэн) гэсэн үгийн товчлол юм.
Бие махбодод шарх үүсэх үед эдгэрэлтийг дэмждэг олон төрлийн өсөлтийн хүчин
зүйлүүд ялгардаг. PRP дусаалга нь цуснаас эдгээр өсөлтийн хүчин зүйлээр баялаг хэсгийг
ялган авч боловсруулсан нүдний дусаалга юм.
PRP-ийн үйл ажиллагааны зарчим
PRP нь цусны ялтаст эс болон сийвэнг улаан эсээс тусгаарлаж, түүнд агуулагдах
эдгэрэл, нөхөн төлжилтийг дэмжих өсөлтийн хүчин зүйлүүдийг ялган ашигладаг.
Өөрийн цусыг ашигладаг тул харшлын урвал, гаж нөлөө үүсдэггүй.
Хэнд тохиромжтой вэ?
Хүнд хэлбэрийн нүд хуурайшилттай хүмүүс
Өндөр миопи болон астигматизмтай хүмүүс
Нимгэн эвэрлэгтэй хүмүүс
Идэвхтэй, хүнд хөдөлгөөнтэй спорт/ажил эрхэлдэг хүмүүс
Удаан хугацаанд контакт линз хэрэглэснээс болж архаг конъюнктивиттэй болсон хүмүүс
Мэс заслын дараа хурдан эдгэрэхийг хүссэн хүмүүс
Нүд хуурайшилтын эмчилгээ
Гэмтсэн эвэрлэг ба салстын гадаргууг нөхөн сэргээж, үрэвслийг бууруулснаар нүдийг чийглэг байлгахад тусална.
Харааны сэргэлт хурдан
Эпител эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, эвэрлэгийн шархны эдгэрэлтийг түргэсгэнэ.
Өвдөлт намдаах
Өсөлтийн хүчин зүйл болон үрэвслийн эсрэг нөлөөгөөр өвдөлтийг багасгана.
Гаж нөлөө үүсэхээс сэргийлэх
Өөрийн цуснаас гаргаж авдаг тул дархлааны зөрчил болон гаж урвалын эрсдэл маш бага байдаг.
Цус авах
Ойролцоогоор 20 мл цус авна.
Эс тусгаарлах (центрифуг)
Өсөлтийн хүчин зүйлээр баялаг ялтас эсүүдийг ялган авна.
Сийвэн ялгах
Боловсруулсан цуснаас зөвхөн сийвэнг тусгаарлан авна.
Нүдний дусаалга бэлтгэх
Ялган авсан сийвэнг ашиглан нүдний дусаалга бэлтгэнэ.
Хараа тань маш муу тул LASIK,
LASEK мэс засал хийх боломжгүй
байх вий гэж санаа
зовж байна уу?
Эвэрлэгийг хамгаалах NEW SMILE LASIK-н
тусламжтайгаар өөрийн үнэ цэнэтэй нүдэнд хамгийн
тохиромжтой хараа засах аргыг сонгоорой.