Өвчтөний эрх, үүрэг
1. Эмнэлгийн үйлчилгээ авах эрх
Өвчтөн нь өөрийн эрүүл мэндийг хамгаалах, сайжруулахын тулд зохих эмнэлгийн үйлчилгээг авах эрхтэй бөгөөд хүйс, нас, шашин шүтлэг, нийгмийн байдал, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг ямар нэгэн шалтгаанаар эрүүл мэндтэй холбоотой эрх нь зөрчигдөх ёсгүй. Мөн эмнэлгийн ажилтан үндэслэлгүйгээр эмчилгээ үзүүлэхээс татгалзах эрхгүй.
2. Мэдээлэл авах болон өөрөө шийдвэр гаргах эрх
Өвчтөн нь хариуцсан эмч, сувилагч нараас өвчний байдал, эмчилгээний арга, эмнэлзүйн судалгаанд оролцуулах эсэх, эрхтэн шилжүүлэн суулгах эсэх, гаж нөлөө зэрэг хүлээгдэж буй үр дүн, эмчилгээний зардлын талаар хангалттай мэдээлэл авч, дэлгэрэнгүй асуух эрхтэй бөгөөд энэ талаар зөвшөөрөх эсэхээ шийдэх эрхтэй.
3. Нууцлалаа хамгаалуулах эрх
Өвчтөн нь эмчилгээтэй холбоотой биеийн байдал, эрүүл мэндийн мэдээлэл болон хувийн амьдралын мэдээллээ нууц байлгах эрхтэй. Эмнэлгийн ажилтан болон эмнэлгийн байгууллага нь өвчтөний зөвшөөрөлгүйгээр, эсвэл гэмт хэргийн мөрдөн байцаалт зэрэг хуулийн дагуу шаардлагатайгаас бусад тохиолдолд өвчтөний нууцыг задруулах, нийтлэх эрхгүй.
4. Зөвлөгөө, зохицуулалт хүсэх эрх
Өвчтөн нь эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд Солонгосын Эрүүл мэндийн маргаан зохицуулах төв зэрэг байгууллагаас зөвлөгөө авах, зохицуулалт хүсэх өргөдөл гаргах эрхтэй
5. Эмнэлгийн мэргэжилтэнд итгэж, хүндэтгэх үүрэг
Өвчтөн нь өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг эмнэлгийн ажилтанд үнэн зөвөөр мэдээлж, эмчийн боловсруулсан эмчилгээний төлөвлөгөөг итгэлтэйгээр дагаж, хүндэтгэх үүрэгтэй.
6. Хуурамч болон хууль бус аргаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахгүй байх үүрэг
Өвчтөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас өмнө өөрийн үнэн зөв хувийн мэдээллийг мэдүүлэх үүрэгтэй бөгөөд бусдын нэрийг ашиглан үзлэг, эмчилгээ хийлгэх зэрэг худал, хууль бус аргаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахыг хориглоно.